Монголын Хөрөнгийн биржид мягмар гарагийн арилжаагаар 31 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 345,575,633 төгрөгийн үнийн дүнтэй арилжив. Энэ өдөр 11 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Үүнээс “Тэнгэрлиг медиа групп” (TNGR+14.92%), “Баянгол зочид буудал” (BNG+11.53%), болон “Махимпекс” ХК (MMX+5.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хөх ган” (HGN-13.89%), “Адуун чулуун” (ADL-13.5%) болон “Булган ундрага” ХК (BUN-10.14%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Багцын арилжаагаар “Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн 600,000 ширхэг хувьцаа, “Люкс занаду групп” ХК-ийн 75,000 ширхэг хувьцааг нийт 3,112,500,000 төгрөгөөр арилжсан байна. Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 39,064 ширхэг нэгж эрхийг 23,980,482 төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс -0.69 хувиар буурч 39856.5 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,848,708,084,291 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.