Нүүр хуудасМэдээ“Тэргэнцэртэй сайхан бүсгүй” шалгаруулах үндэсний гуравдугаар уралдаан зарлагдлаа

“Тэргэнцэртэй сайхан бүсгүй” шалгаруулах үндэсний гуравдугаар уралдаан зарлагдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, өөрсдийн дуу хоолойгоо нийгэмд хүргэх, бусдыг манлайлан уриалахад нь дэмжлэг үзүүлэх, олон улсын тэргэнцэртэй хүмүүстэй холбоо тогтоох, туршлага судлахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” Үндэсний уралдааныг Эмэгтэйчүүдийн “Бриллиант клуб” ТББ-аас уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

2023 оны Үндэсний гуравдугаар уралдааныг хүний эрхийг тэгш сахих, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд тэгш эрхтэйгээр оролцуулахад уриалж “We can do it” уриатайгаар Сүхбаатар дүүргийн СДЭХ-той хамтран зохион байгуулах гэж байна. 

Дашрамд дурдахад,

“Тэргэнцэртэй сайхан бүсгүй-2016” Үндэсний уралдааны тэргүүн титмийн эзэн, ялагч Д.Цолмон Итали улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сувилалд амрах эрхээр шагнуулж байсан бол

Б.ЛХАМСҮРЭН

“Тэргэнцэртэй сайхан бүсгүй-2019” Үндэсний уралдааны тэргүүн титмийн эзэн, ялагч Б.Лхамсүрэн Мексикт зохион байгуулагдсан “Дэлхийн тэргэнцэртэй мисс” шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болж тус тэмцээний шагналт тавдугаар байрт шалгарсан байна.

Бүртгэл: Оролцогчдын материалыг 2023.09.20-2023.10.10-ны хоооронд brilliantclub.bpw@gmail.com цахим хаягаар хүлээн авна.

Оролцохыг хүссэн хүмүүс дараах линкээр хандаж удирдамж, оролцогчийн анкетыг татаж авна уу. 

Холбоос: 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН