Нүүр хуудасМэдээТээврийн хэрэгслийн 5 үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдлээ

Тээврийн хэрэгслийн 5 үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдлээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Авто тээврийн Үндэсний төвтэй хамтран тээврийн хэрэгсэлтэй холбоотой 5 нэр төрлийн үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна. Үүнд:

Импортын /шинээр/ бүртгэл,

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих,

Улсын дугаар солих зэрэг үйлчилгээ орж байна.

Иргэн, хуулийн этгээд нь дээрх үйлчилгээг өөрт хамгийн ойр байрлах Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Баянгол” салбараас авах боломжтой аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН