Нүүр хуудасМэдээТээврийн цагдаагийн алба 24 цагаар орон нутгийн замд хяналт шалгалт хийж байна

Тээврийн цагдаагийн алба 24 цагаар орон нутгийн замд хяналт шалгалт хийж байна

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 357 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 16 хүн, Орон нутагт 13 хүн гэмтэж бэртэж нийт 29 хүн гэмтэж бэртсэн. Ослын улмаас нийслэлд 5 орон нутагт, 3 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Орон нутагт 2 ослын улмаас 2 хүний амь хохирсон байна.

   Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:  

  • Явган  холбогдсон осол 10 бүртгэгдсэн
  • Мотоциклтой  осол 2 бүртгэгдсэн
  • Мөргөлдсөн осол 1 бүртгэгдсэн.
  • Унадаг дугуйтай 2 осол бүртгэгдсэн

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 1  осол бүртгэгдсэн. 1 хүний амь хохирсон. 
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдсэн.1 хүний амь хохирсон байна.

Нийслэлийн хэмжээнд Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 220 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 6 бүртгэгдсэнээс жолооч-5, явган-1 холбогдсон байна.

Жилд зам тээврийн ослын улмаас 400-600 хүн амь хохирч 2500-3000 хүн гэмтэж бэртэж байна. Ихэнх  осол нь орон нутгийн замд хурд хэтрүүлсэнээс болж байгаад анхаарч улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээг 06 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 15 хүртэлх хугацаанд зохион улсын хэмжээнд байгуулан ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд нийслэл аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хамрагдан цагийн менежментийн дагуу 24 цагаар орон нутгийн замд хяналт шалгалт хийж ажиллан иргэдийнхээ амар тайван ая тухтай зорчих нөхцлийг ханган ажиллаж байна.

Та бид анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож явснаас болж Ирээдүй болсон үр хүүхдүүдээ зам тээврийн ослын улмаас алдхаар байхуу…

“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ”

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН