Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж гүйцэтгэж буй ажлын талаар Тавантолгой түлш компаниас мэдээлэв.
Тавантолгой түлш ХХК-ийн компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Нийслэлийн хэмжээнд хамгийн их утаа ялгарч буй цэгүүдийг тогтоосон. Үүний дагуу түлш хэмнэгч бортогыг 30,000 айлд суурилуулах ажил маань наймдугаар сарын 15-нд эхэлсэн. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны 600 гаруй өрхөд энэхүү бортогыг суурилуулж байна. Түлш хэмнэгч бортого нь,
- Түлшний хэмнэлттэй
- Утааг бүрэн шатаана
- Угаарын хийн эрсдэлээс сэргийлэх давуу талтай” гэв.
Мэргэжлийн байгууллагын гаргасан судалгаагаар Хан-Уул дүүргийн Нисэх орчим, Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянгол дүүргийн Зурагтын баруун тал, Чингэлтэй дүүргийн Хайлааст, Таван буудал орчимд нийт 30,000 гаруй айлд түлш хэмнэгч бортогыг суурилуулж байна гэдгийг мэдээлэв.





