Энэ жил Элсэлтийн шалгалт өгөх 35939 шалгуулагч бүртгүүлжээ. Нийт арван хичээлээс сурагч, шалгуулагч нар сонгоно. Хамгийн их буюу 25700 шалгуулагч математикийн хичээл сонгосон бол, түүх орос хэл газарзүй хичээлүүдийг хамгийн цөөн шалгуулагч сонгожээ. 46 байранд ЭШ-ыг зохион байгуулж Улаанбаатар хотод 23, орон нутагт 23 байр ажиллана. Нэг шалгалтын байранд багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засалтын технологи хариуцсан мэргэжилтэн, хянагч багш нарын ахлагч, хянагч багш нар, эмч, үйлчлэгч, хамгаалалт хариуцсан цагдаагийн ажилтан гэх мэт нийт 2500 хүн байна. Энэ жил шилэн байдлаар шууд засалтын хар машинаар засаж 100 онооноос хэдэн оноо авсныг шууд харуулах юм. Энэ бол анхны оноо бөгөөд өнөөдөртөө багтаж 800 оноо БҮТ-ийн сайт дээр гарна. Шалгалт өгснөөс хойш 33 сарын хугацаанд тухайн дүн оноо хүчинтэй байх зохицуулалт хийлээ.