Нүүр хуудасМэдээТөвийн бүсээс сонгогдсон гишүүд орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах бодлого хэрэгжүүлэхэд анхаарна...

Төвийн бүсээс сонгогдсон гишүүд орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах бодлого хэрэгжүүлэхэд анхаарна гэжээ

УИХ-ын дарга Н.Учралын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд УИХ-ын гишүүн Л.Лүндэг болон төвийн бүсээс сонгогдсон гишүүд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумын иргэд сонгогчдын төлөөлөлтэй уулзан төрөөс баримталж буй бодлого шийдвэр, төсөл хөтөлбөрийн талаар танилцуулж тэдний санал хүсэлтийг сонслоо.

Ардын хувьсгалын өлгий Сэлэнгэ аймаг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний түүчээ нь болж, төмс, хүнсний ногоо, газар тариалангийн үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг.

УИХ-ын гишүүн Л.Лүндэг “Орон нутгийн хөгжлийг дэмжих, иргэдийн амьжиргааг сайжруулах, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд гарсан санал, шийдлийг төрийн бодлого, төсөв төлөвлөгөөнд тусгуулж, төр иргэний гүүр болж ажиллана” хэмээн уулзалтын үеэр ярилаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН