Нүүр хуудасМэдээТөвийн бүсээс сонгогдсон гишүүд Сэлэнгэ аймгийн удирдлага, иргэдтэй уулзжээ

Төвийн бүсээс сонгогдсон гишүүд Сэлэнгэ аймгийн удирдлага, иргэдтэй уулзжээ

УИХ-ын дарга Н.Учрал, УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Ж.Батжаргал болон төвийн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүдийн хамтаар өчигдөр /2026.03.04/ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар суманд ажиллаж орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэдтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Сэлэнгэ аймагт хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл хүргэн иргэдийн санал хүсэлтийг сонсов.

УИХ-ын даргын дэвшүүлсэн “Чөлөөлье, цэгцэлье” санаачилга нь Засгийн газрын бодлоготой уялдан, эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх, цалин тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх, иргэд болон аж ахуйн нэгжүүдийн өсөн дэвжих бодит боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Мөн иргэд ХАА-н чиглэлийн дээд сургууль байгуулах, стратегийн ач холбогдол бүхий байршил болон хилийн боомтыг харгалзан аймгийг хотын статустай болгох саналыг дэвшүүллээ. Ингэснээр Дархан хотын жишгээр хөгжил, хөрөнгө оруулалтын шинэ боломж бий болно гэж үзэж байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН