Нүүр хуудасМэдээТөв Цэнгэлдэхийн шинэ зүлэг бөхчүүдийн сэтгэлд нийцэв

Төв Цэнгэлдэхийн шинэ зүлэг бөхчүүдийн сэтгэлд нийцэв

Үндэсний их баяр наадмыг угтан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг шинэчилж, сайжруулалт хийж сольсон билээ. Энэхүү шинэчлэлийн хүрээнд баяр наадмын өмнө өнгөрсөн зургаадугаар сард хиймэл бороо оруулж бөхчүүд нээлттэй бэлтгэл хийх боломжоор хангасан.

Өнөөдөр болж буй Үндэсний их баяр наадмын нэг, хоёрын давааны барилдааны дараа бөхчүүд өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жилийн зүлэг илүү зөөлөн, чанартай болсон тухай ярьж байна. Тэдний хэлж буйгаар шинэ зүлэг дээр унах үед хөлийн гишгүүр зөөлөн мэдрэгдэж, бэртэж гэмтэх эрсдэл мэдэгдэхүйц багассан сайжирсан талаар хэлж байна.Тиймээс энэ жилийн баяр наадмын бөхийн барилдаан зүлгийн талаар шүүмж, хэл ам, гомдол багатай болох нь гэж наадамчин олон харж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН