Нүүр хуудасМэдээТөгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 28.37 төгрөгөөр суларчээ

Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 28.37 төгрөгөөр суларчээ

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 7 дугаар сард 3153.03 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 304.05, өмнөх сарынхаас 28.77 төгрөгөөр сулрав.

Түүнчлэн, төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш энэ оны 7 дугаар сард 468.27 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 28.37, өмнөх сарынхаас 1.42 төгрөгөөр суларсан байна.

Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 54.32 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 15.74 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 1.05 төгрөгөөр чангарсан гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН