Нүүр хуудасМэдээТөлбөр авах цэгүүдийг цахимжуулна

Төлбөр авах цэгүүдийг цахимжуулна

ЗТХЯ-тай хамтарч улсын хэмжээнд ажиллаж байгаа замын төлбөр авах цэгийг цахимжуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Монгол Улсад олон улсын болон орон нутгийн шинжтэй нийт замын урт 15000 орчим км. Энэ замд төлбөр авах 35 цаг байдаг. Төлбөр авах цэгүүд цахимжаагүй учир орлого нь тодорхойгүй байдаг. Авто зам ашигласны төлбөрийг галын хайч шиг юмаар биш цахимаар авдаг болно.

Замын төлбөрт жил бүр 30 орчим тэрбум төгрөг ордог. Бүрэн цахимжуулснаар орлого 9 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарсан. Цахимд  шилжсэнээр 35 цэгт ажиллаж буй хүмүүсийн орон тоо 30 хувиар буурна.

Иргэд замын төлбөрийг QR код уншуулах болон картаар хийх нөхцөл бүрдүүлнэ гэлээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН