Нүүр хуудасНийгэмТөрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Улсын хэмжээнд 7600 гаруй иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр 08.00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэллээ.

Энэ удаагийн шалгалтыг өгөхөөр 7610 иргэн бүртгүүлсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор эрхлэн гаргасан “Төрийн албаны шалгалтын сорил” ном болон “E-TAZ” гар утасны аппликэйшний сорил, асуултуудаас шалгалт авах аж.

Төрийн албаны зөвлөлөөс энэ удаагийн шалгалтад зориулан 8000 хувилбар тест бэлдсэн бөгөөд энэ нь шалгуулагч тус бүр ондоо сорил бөглөнө гэсэн үг. Одоогийн байдлаар төрийн албаны зөвлөлөөс 1900 гаруй гүйцэтгэгч албан тушаал, 371 удирдах ажилтны сул орон тоог зарлаад байгаа бөгөөд Төрийн албаны шалгалтад тэнцсэн иргэд эдгээр ажлын байран дээр ажилах боломжтойг тус зөвлөлийн дарга Б.Баатарзориг онцоллоо.

Мөн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 50 хувиас илүү 30-аас доош насны иргэн байгаа бөгөөд эдгээрийн багагүй хувь нь Z үе буюу шинэ мянганыхан байгааг онцолсон юм. Харин шалгалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахад 350 гаруй төрийн албан хаагч улсын хэмжээнд ажиллаж байна. Нэмж дурдахад, Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд http://exam.csc.gov.mn/ холбоосоор орж өөрийн эрхээр нэвтрэн, шалгалт өгөх хуваарьтай танилцах боломжтой.

Хэрэв нэвтрэх нууц үгээ мартсан бол цахим шуудан, бүртгэлтэй гар утасны дугаартаа код хүлээн авч нууц үгээ сэргээх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН