Нүүр хуудасМэдээ“Төрийн чадамжийг бүрдүүлэх нь” номын нээлт боллоо

“Төрийн чадамжийг бүрдүүлэх нь” номын нээлт боллоо

“Төрийн чадамжийг бүрдүүлэх нь: Нотолгоо, дүн шинжилгээ, хэрэгжүүлэлт” номын нээлт энэ сарын 7-нд  Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо.

Харвардын их сургуулийн Жон Кеннедийн нэрэмжит төрийн бодлогын сургуулийн профессор Матт Эндрьюс, Лант Притчетт, Майкл Вүүлкок нарын уг бүтээлийг Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн, Б.Билэгт, Б.Урангуа нар хамтран монгол хэлнээ хөрвүүлж, уншигчдын хүртээл болгожээ.

Тус бүтээл нь хөгжлийн бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд тулгардаг нэг гол бэрхшээл болох байгууллагын чадамжийн асуудлыг сонирхолтой баримтуудад тулгуурлан хөндөж, чадамжийг сайжруулах нарийн төвөгтэй үйл явцад ашиглах нотолгоонд суурилсан боломжит шийдлийг эрэлхийлэх арга зүйг танилцуулжээ.

Орчуулагчид энэхүү бүтээлийг бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч, хөгжлийн бодлого судлал сонирхогч хүн бүхний ширээний ном болно хэмээн найдаж орчуулсан гэв. Хөгжлийн эдийн засгийн нэршлүүдийг монгол хэлнээ буулгах, Харвардын профессоруудын шинэ бүтээлийг монгол уншигчдад хүргэх болсондоо баяртай байгаагаа илэрхийлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН