Нүүр хуудасМэдээТөрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд худалдах, төрийн өмчийг хувьчлах...

Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд худалдах, төрийн өмчийг хувьчлах тогтоолын төслийг хэлэлцжээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.25/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Монгол Улс өмч хувьчлалын бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойш 35 жилийн хугацаанд 2019 ААН-ийн үл хөдлөх хөрөнгө, хувьцааг бүхэлд нь эсвэл тодорхой хувийг хувьчилж, улсын төсөвт 278 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, хувийн хэвшлийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болсон. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 101 Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой, үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн бодлогод төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах, үр ашгийг нь нэмэгдүүлэх, үе шаттай хувьчлах зорилт тусгасан. Үүний дагуу чиг үүргийн давхардлыг арилгах, бүтэц орон тоог оновчтой болгох замаар төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, шаардлагатай тохиолдолд татан буулгахаар төсөлд тусгасан. Эхний ээлжинд Төрийн өмчийн 33 компанийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй арилжаалахаар тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт, асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс Засгийн газар төрийн өмчит компаниуд дээр баримтлах бодлого оруулж ирж байгаа нь сайн хэрэг ч мэдээлэлд ойрхон нэг нь өмчийг хувьчилж аваад дампууруулдаг, олон хүнийг ажилгүй “гудамж”-нд гаргадаг муу түүхийг давтахгүй байх тал дээр анхаарах нь шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН