Нүүр хуудасУлс ТөрТөрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн тайланг сонслоо

Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн тайланг сонслоо

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар ҮАГ-аас хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо.

Тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав. Аудитын зорилгыг хангахын тулд Төрөөс эмийн талаар баримтлах бодлого хэрэгжсэнээр хүн амын өвчлөл буурч, эмийн зохистой хэрэглээ төлөвшсөн эсэх, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, түгээх тогтолцоо бүрдсэн эсэх гэсэн дэд зорилтын дагуу гүйцэтгэсэн.

Аудитын тайланг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, ЗГХЭГ, ЭМЯ, Сангийн яаманд тус тус хүргүүлсэн бөгөөд аудитаар УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны анхааралд 1 асуудлыг толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 5, Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргад 5, Сангийн сайдад 1, ЭМДЕГ-т 1, нийт 13 зөвлөмж өгснийг Ерөнхий аудитор танилцууллаа.

ҮАГ-ын Аудитын гуравдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, хийсэн дүн шинжилгээ, аудитын дүнд үндэслэсэн дүгнэлтийг танилцуулсан. Тэрбээр, УИХ-ын 2014 оны 57 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилт хангагдаагүй байхад Засгийн газраас Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг баталж, эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын тушаалаар хүчингүй болгосон нь бодлогын хэрэгжилтийг дүгнэж, үр нөлөөг үнэлэх боломжгүй болгосон.

Мөн Засгийн газрын 2020 оны 222 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулсан нь эмийн зохицуулалтыг харилцан уялдаатай, нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай болгох алхам болсон ч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн бүтэц, орон тоо төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй, үйл ажиллагаа жигдрээгүйгээс эмийн чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг бие даан хэрэгжүүлээгүй, эмийн гаж нөлөөг бүртгэх, хянах, мэдээлэх тогтолцоо бүрдээгүй байна хэмээн танилцууллаа.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН