Нүүр хуудасМэдээТ.Энхтүвшин УИХ-ын гишүүн, ҮББХ-ны дарга: ЭТТ-н онцгой дэглэмийн хугацааг сунгаж, улс төрийн...

Т.Энхтүвшин УИХ-ын гишүүн, ҮББХ-ны дарга: ЭТТ-н онцгой дэглэмийн хугацааг сунгаж, улс төрийн нөлөөллийг багасгах нь зүйтэй

Онцгой дэглэмийн хугацаанд “Эрдэнэс тавантолгой” ХК сайн ажилласан. Монгол Улсын Их Хурлын тогтоол гарч Засгийн газрын шийдвэрээр Онцгой дэглэм тогтоосноор бүх юм ил тод болж, улс төрийн нөлөөлөл багассан. Монгол банкинд төлдөг валютын урсгал дөрөв дахин нэмэгдсэн зэрэг үр дүнгүүд гарсан. УИХ болон Орон нутгийн сонгууль ойртож байгаа энэ цаг үед онцгой дэглэмийн хугацааг сунгаад явах нь зүйтэй. Цаашид улстөрчдийг төрийн өмчтэй компаниуд руу гараа дүрдэг, санал болгодог, айлган далайлгадаг зэргийг болиулах хэрэгтэй. Онцгой дэглэмийн үед эхлүүлсэн ажлыг дуусгах хэрэгтэй. Баяжуулах болон нүүрс угаах үйлдвэр, төмөр замын холболт, төмөр зам дагасан тээвэр логистикийн бүсүүдийг тодорхойлж эхлүүлсэн ажлуудаа дуусгах хэрэгтэй. Улс төрийн сонгуультай холбоотой хардлага сэрдлэг гардаг энэ цаг үед Онцгой дэглэмийг цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй гэж бодож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН