Нүүр хуудасНийтлэлУБЕГ-аас Ц.Туваанд байгаа тамгыг хүчингүйд тооцсоноор АН-ын тамга С.Эрдэнэд шилжжээ

УБЕГ-аас Ц.Туваанд байгаа тамгыг хүчингүйд тооцсоноор АН-ын тамга С.Эрдэнэд шилжжээ

Хэд хоногийн өмнө АН-ын Х их хурал цахимаар болсон нь АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан зөрчлийн тухай хууль зөрчсөн байх магадлалтай байх тухай мэдээлэл гарч байсан.

Тэгвэл дүрмийнхээ дагуу бол зөвхөн тамгаа хадгалж байх үүрэгтэй байсан Ц.Туваанаас тамгаа өгөхийг АН-ын дарга асан С.Эрдэнэ шаардаж 24 цагийн хугацаа өгсөн ч шаардлагыг нь биелүүлээгүй байна. Тиймээс С.Эрдэнэ УБЕГ-т хүсэлтээ өгчээ. Үүний дагуу УБЕГ-аас 2020.12.24-ний өдрийн шийдвэрээр Ц.Туваанд байгаа тамга тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгосон байна. Ингэснээр С.Эрдэнэд АН-ын тамга шилжжээ.

Нөгөө талаас Ц.Туваан тамгаа ашиглаж их хурлаа зохион байгуулсан ч энэ хурлыг үр дүнтэй болсон гэж хэлэхэд хэцүү. Учир нь энэ хурлаар намын дүрмээ шинэчлэн батлах, намын даргаа сонгох асуудал яригдах байсан ч үнэндээ нэг л заалтыг оруулахын тулд хуралдсан байж болохоор байгаа юм.

Тодруулбал, АН Х их хурлынхаа дүрмээ батлуулахаар Улсын дээд шүүхэд хандахдаа Үндсэн дүрмийн 5.12.4.2.1 буюу “Одоогийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа иргэн ирэх сонгуульд АН-ын нэрээр нэр дэвшвэл түүнийг шууд сонгоно* гэсэн утга бүхий заалт байна.

Энэ нь мэдээж одоогийн Ерөнхийлөгчийг АН-аас нэр дэвшүүлэх гэсэн оролдлого бөгөөд ийм ганцхан заалт оруулахын тулд Ц.Туваан их хурлаа хуралдуулсан байх магадлалтай болж таарлаа.

Одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлт маргаантай, Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшиж болох эсэх нь эргэлзээтэй байгаа учир ийм аргаар нэр дэвших суурийг нь тавих гэсэн оролдлого байж болох юм.

Гэтэл их хурлаар шийдсэн дүрмийн өөрчлөлт, намын даргын асуудал нь ч тодорхойгүй байхад дээрх ганцхан заалтыг сунгаа зарлахгүй, их хурлаар ч оруулахгүйгээр шийдэх гэж санаархаж байгаа бололтой.

Ямартай ч АН-ын тамга С.Эрдэнэд байгаа учир цаашид хэрхэх нь анхаарал татаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН