Нүүр хуудасМэдээУБЗАА: Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 14 хоног тутам болдог шуурхай зөвлөгөөн өнөөдөр...

УБЗАА: Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 14 хоног тутам болдог шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр: Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 08 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг Хяналт, үнэлгээний хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа танилцуулж, хэрэгжилт хангалтгүй ажлуудыг анхаарч ажиллах талаар мэдээллийг өгсөн.

Мөн Улаанбаатар хотын цахилгаан шугам сүлжээг засварлах, шинэчлэх хүрээнд хийгдэх ажлын төлөвлөлт, зохион байгуулалт, 05 дугаар сард хийгдэх их цэвэрлэгээний ажлын хуваарь, удирдамж, Шар ус, хөрсний уснаас урьдчилан сэргийлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн далан сувгийн засвар, шинэчлэлтийн ажлын мэдээллийг хэлэлцэж ажлын гүйцэтгэлийг анхаарч ажиллах чиглэлийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү өглөө.

05 дугаар сарын их цэвэрлэгээг дүүрэг, СӨХ болон чиг үүргийн байгууллагууд онцгой анхаарч, гудам зам талбай, хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, гэр хорооллын хогыг цаг алдалгүй ачиж байхыг анхаарууллаа.

Хуралдаанаар нийт 14 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өглөө.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН