“Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь төсөл”-ийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, “Шилдэг зам” ХХК-тай төслийн гэрээг байгуулж Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны урд талын зам дагуух авто зогсоолд зогсоолын 1268 тууш метр асфальтыг хөрөөдөж, далд монтажны труба сувагчлал, хашлага суурилуулалт хийгдэж байна.



Асфальт бетон хучилт, тэмдэг, тэмдэглэгээ, дугуйн зогсоол, гэрэл, гэрэлтүүлэг, камер, зогсоолын ухаалаг систем суурилуулалтын ажлыг энэ оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор дуусгахаар ажиллаж байна.