“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь үүсэн байгуулагдсан цагаасаа нийслэлийн өмнө тулгамдсан олон асуудлыг хувийн хэвшлийн оролцоотойгоор шийдвэрлэн амжилттай хэрэгжүүлсээр ирлээ. 10 жилийнхээ ойн босгон дээр бид
– Нийслэлийн өмчийн менежментийг сайжруулах
– Автозогсоолуудыг цахилгаан цэнэглэгчээр тоноглон, хүртээмжийг нэмэгдүүлэх
– Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээг нэвтрүүлэх,
– Замын нэгдүгээр эгнээний зогсоолуудыг стандартжуулах
– Нийтийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх аппликейшн хөгжүүлэх
– Иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан нарийн ногоогоор хангах 4 улирлын хүлэмжийн төслүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлж эхлээд байна.
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдрийг тохиолдуулан өнөөдөр тус компанийн Гүйцэтгэх захирал Ж.Сандагсүрэнг Нийслэлийн нутгийн удирдлагын байгууллагын дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа.
Бид цаашид бизнес эрхлэгчидтэйгээ хамтран иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр олон төслүүдийг хамтдаа хэрэгжүүлэх болно.