Засгийн газрын хуралдаанаар халдварын голомт болсон бүс нутаг Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймгийн одоогийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног сунгах шийдвэр гаргасан байна. Гэхдээ зарим салбарын тэр дундаа боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг нээх шийдвэр гарчээ.
Ингэснээр хөл хорио 2020 оны 12 дугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх болж байна.
Мөн 17 градусаас доош согтууруулах ундааг худалдаанд гаргах асуудлыг шийдсэн байна.
Бусад аймгийн бэлэн байдлын зэргийг ирэх сарын нэгний 06 цагаас эхлэн бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлэхээр боллоо. Мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, хурал, цуглаан, жагсаал, спорт, үзвэр үйлчилгээг хориглох юм.