Нүүр хуудасМэдээУвс аймагт хоёр удаа газар хөдөлжээ

Увс аймагт хоёр удаа газар хөдөлжээ

Увс аймгийн Цагаанхайрхан сумын Ховд багийн Таван бэлчир гэдэг газарт өчигдөр 09:15 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Гэхдээ сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн болловч хохирол учраагүй ажээ. Үүнээс гадна энэ сарын сарын 26-ны өдөр тус аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Тодруулбал, Увс аймгийн Завхан сумын төвөөс баруун хойд зүгт 29 км-т орших Хармагт багийн Хар толгой гэдэг газар 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН