Нүүр хуудасМэдээУгтаалцайдам-Цээл-Заамар сумдыг холбох 122.4км авто зам энэ онд ашиглалтад орно

Угтаалцайдам-Цээл-Заамар сумдыг холбох 122.4км авто зам энэ онд ашиглалтад орно

Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал нар Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам-Цээл-Заамар сумдыг холбох авто замын барилгын ажилтай танилцаж, гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзжээ.

Тус авто замын барилгын ажлыг 2022 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс 4 багц болгон эхлүүлсэн бөгөөд барилга угсралтын ажил 71.8 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Авто замын барилгын ажлын үлдэгдэл санхүүжилт 80,1 тэрбум төгрөгийг 2026 оны улсын төсөвт бүрэн тусгасан тул гүйцэтгэгч компаниуд графикт хугацаанд багтаан 2026 оны 12 дугаар сард байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН