Нүүр хуудасМэдээУИХ: Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ: Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.03.17) Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, чоныг зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд хүлээлгэх торгууль, төлбөрийн хэмжээг хууль тогтоомжоор тодорхой зохицуулсан. Ихэнх тохиолдолд иргэн амь нас, мал сүргээ хамгаалахын тулд чоныг агнасан ч “зөвшөөрөлгүй” гэх шалтгаанаар торгууль, төлбөр төлж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах эрх, өмчтэй байх эрх зөрчигдөж байна хэмээн үзэж, Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлд нэмэлт оруулахаар уг хуулийн төслийг өргөн мэдүүлж буйгаа танилцууллаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН