УИХ ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА: ЛОМБАРДУУД ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН МЭДЛЭГГҮЙГ ДАЛИМДУУЛЖ БАЙНА.

0
504

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Улсын хэмжээн дэх нийт ломбардын тоог гаргаж чадахгүй байсан. Зохицуулалтгүй учраас ломбардын үйл ажиллагаанаас болж хохирсон иргэд Санхүүгийн зохицуулах хороо руу залгадаг. Гэвч тус хороо нь манай зохицуулалтад байдаггүй гэдэг. Ингээд ШӨХТГ-аас 2020 оны намар цагдаатай хамтарч хийсэн судалгаагаар хүний эрхтэй холбоотой зөрчил хүртхэл илрүүлсэн байсан. Манай улсад 100 гаруй салбартай ломбард байна. Банк шиг олон салбартай болсон.

Иргэний хуулийг зөрчсөн байдлаар олон гэрээ байгуулж байна. Нэг алгын чинээ цаас аваад гарч байгаа. Санхүүгийн зах зээлд нэг хэсэг нь мөнгө хүүлж, нөгөө хэсэг нь хүүлүүлээд байгаагаа мэдэхгүй амьдарч байна. Ийм учраас зохицуулалт хийх хэрэгтэй. Азийн улс орнуудад 1930 онд ломбардын зохицуулалтыг хийсэн байдаг. Гэтэл манай улсад одоо хүртэл байдаггүй. Олон салбартай ломбардыг банк санхүүгийн байгууллагын статус руу шилжүүлэх ёстой” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.