Нүүр хуудасМэдээУИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

2022 оны 08 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд товлон зарласан УИХ-ын ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг 08 дугаар сарын 31-ний өдөр болгон сунгасан. Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Энэ удаад шинээр бүрэлдэх Засгийн газрын гишүүд буюу шинэ сайд нар, танхимын бүтцээ Ерөнхий сайд бүлэгт танилцуулна. Харин байнгын хороод болон нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоолтой холбогдуулан гаргах Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай хэлэлцэх юм. Мягмар гарагт Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан зарлагдсан. Үндсэн энэ лхагва гариг гэхэд шинэ бүтэц бүрэлдэхүүн тодорхой болж, ээлжит бус чуулган хаалтаа хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН