Нүүр хуудасМэдээУИХ: “Ногоон автобус”, “лиценз”-ийн сонсголуудыг яаралтай зохион байгуулахыг УИХ-ын дарга үүрэг болгов

УИХ: “Ногоон автобус”, “лиценз”-ийн сонсголуудыг яаралтай зохион байгуулахыг УИХ-ын дарга үүрэг болгов

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын дарга Г. Занданшатар нийгэмд хүлээлт үүсгээд байгаа “ногоон автобус”-ны хэрэг, ашигт малтмалын лиценз тойрсон булхайг илчилсэн хяналт шалгалтын сонсголуудыг яаралтай зохион байгуулах, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг шуурхайлах үүрэг өглөө. Эдгээр сонсголуудыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгүүд өнгөрсөн 3 сарын хугацаанд ажиллаж, хяналт шалгалт хийгээд байгаа. Тухайлбал, “ногоон автобус”-ны худалдан авалтын асуудлаарх Түр хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “УИХ-ын тогтоолтой учраас сонсголыг зайлшгүй хийх ёстой.Хянан шалгагч, шинжээчид бүх асуудлыг шалгаж, судалж үзсэн. Түр хорооны дараагийн хурлыг 5-р сарын 06-ны өдөр гэж тогтоод байна. Давхардсан тоогоор 103 гэрч дуудна. Гэрч нарын дотор бидний мэдэх дарга нар бий.” гэж онцлоод байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН