Нүүр хуудасМэдээУИХ: ТА НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН 2 ХУВИЙГ 5 ХУВЬ БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ДЭМЖИЖ...

УИХ: ТА НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН 2 ХУВИЙГ 5 ХУВЬ БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

Өргөдлийн дугаар:

PN-202310-70621Гарын үсэг цуглуулах иргэдийн тоо:100,000

Санаачлагч :Гомбожав ЗАНДАНШАТАРСанаачилсан огноо:

Тайлбар:
Дэлхийн улс орнуудад нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт нь татварын урамшуулал гэдэг ойлголтод хамаардаг тул ерөнхий утгаараа тухайн орны татварын тогтолцоо, тодорхой төрлийн татвар, эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ гэж үздэг.

Өргөдөл

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор иргэдэд ирж буй үнийн дарамт, ядуурлыг бууруулах, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлэх, улмаар далд эдийн засгийг бууруулах боломжтой гэж үзэж байна. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал гаргаж байна. Дэмжиж өгнө үү.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН