Ардчилсан Намын ХVIII Их хурал өндөрлөлөө. Намын их хуралд сум, аймаг, нийслэл, дүүргээс сонгогдсон нийт 1800 төлөөлөгч оролцож, шинээр сонгогдсон Ардчилсан Намын Төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хорооны гишүүдийг батламжилжээ.
Баянзүрх дүүргээс сонгогдсон ҮБХ-ны гишүүдэд Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ардчилсан Намын дарга асан Л.Гантөмөр, УИХ-ын дарга асан З.Энхболд нар батламж гардуулав. Сонгуулийн үр дүнд сонгогдсон 378 гишүүний 59 хувь нь 39 хүртэл насны залуучууд байна.
Мөн намын дунд шатны байгууллага болох аймаг, дүүргүүдийн намын хорооны гишүүдийн 4250 суудалд 7000 гаруй гишүүд нэрээ дэвшүүлэн өрсөлджээ. Шинэ гишүүдийн 70-аад хувь нь анх удаа сонгогдсон гишүүд юм





