УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Тэс сумын цэцэрлэгийн хүүхдүүд ариун цэврийн байгууламжаа хэвийн ашиглаж байна.
Хүүхдүүд сурч боловсорч буй орчноосоо хүмүүжил, соёлын хамгийн үнэ цэнтэй суурь чанаруудыг олж авдаг.
Цэвэрхэн, тохилог, халуун дулаан уур амьсгалыг ганц гэрээсээ бус цэцэрлэг, сургуулиасаа ч мөн мэдрэх хэрэгцээ, шаардлага үргэлж байдаг.
Багш, сурагчид маань аюулгүй, тав тухтай орчинд бие засаж, ариун цэврийн байгууламждаа сэтгэл хангалуун байгаа мэдрэмж бол ажлын туйлын зорилго юм.