Доор дурдсан асуудлаар нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох албан хаагчидтай уулзаж, ярилцлаа. Үүнд:

- Дундговь аймгийн 11 суманд Ундны ус, ариун цэврийн цэвэрлэх байгууламж байхгүй бөгөөд зураг төсөл хийлгэж дууссан сумдын төслийг эрчимжүүлэх;
- Ундны усны “ЧАНАР”-т тавьж буй хяналт сул тул аймгийн хэмжээнд усны чанарын лабораторийн үйл ажиллагааг сайжруулж, улсын байцаагч тогтмол ажиллуулах;
- Ундны усны стандартыг судалж, сайжруулах;
- Гадаргын усны “Хэрлэн-Тоонот”, “Орхон-Онги” төслүүдийг эрчимжүүлэх;
- Газрын доорх усны судалгааг 15 сумыг хамруулан иж бүрэн гүйцэтгэх;
- Аймгийн хэмжээнд тоологдсон 3500 худгийн усны чанар, ундарга, төвшин сэргэлтийг судлах, нэгдсэн мэдээллийн санг цахимжуулах;
- Ундны усны чанарын үзүүлэлт тодорхойгүй, мөн ус цэвэрлэх байгууламж баригдаагүй байгаа нь сургууль болон эмнэлгийн үйл ажиллагаанд асуудал үүсгэж байна. Хүний анхдагч эрх- чанартай усны хэрэглээг бүрэн хангах тал дээр идэвхтэй ажиллах.

Дээрх асуудлаар холбогдох төрийн байгууллагуудад мэдээлэл өгч, хяналт тавьж ажиллана. Мөн Ажлын хэсгийн тайланд тусгаж, УИХ-ын хаврын чуулганд үр дүнг танилцуулах болно.