Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн Ж.Баярмаа АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн зөвлөх Кевин Гаштай уулзлаа

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн зөвлөх Кевин Гаштай уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн /USAID/ Хууль тогтоох байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх асуудал хариуцсан зөвлөх Кевин Гаштай өнөөдөр /2024.10.10/ уулзлаа.

Ноён Кевин Гаш, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь ардчилсан засаглалыг бэхжүүлэх, улс орнуудын хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ олон улсын хөгжил, хүмүүнлэгийн хүчин чармайлтыг удирдан чиглүүлдэг юм. Ардчилсан засаглалыг дэмжих үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар судалж, ярилцаж байна.

Тиймээс шинэ парламентыг бүрдүүлж буй бүх улс төрийн хүчний төлөөлөл болох УИХ-ын гишүүд болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж байна. Аливаа улс оронд хөгжлийн дэмжлэг үзүүлэхийн тулд засаглалыг бэхжүүлэх, ардчиллыг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь хамгийн оновчтой хэмээн үзэж байна. Тиймээс Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын чиг үүрэг хэр оновчтой байна вэ, ямар чиглэлд нь хэрхэн дэмжлэг үзүүлэх нь ач холбогдолтой талаар судалгаа хийж байна гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Засаглалыг бэхжүүлэхэд хяналт шалгалтын чиг үүрэг хамгийн чухал. Өнгөрсөн парламент УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг баталж, хэрэгжүүлж ирсэн. Гэхдээ энэ хуулийн дагуу хяналтын сонсгол зохион байгуулахад зарим нэг зохицуулалт хэрэгтэй байна. Ардчилсан нийгмийн хамгийн гол шинж бол хуулийн засаглал. Гэтэл  хуулийн хэрэгжилт бүх түвшинд тааруу байгаа учраас үүнд анхаарал хандуулах цаг нь болсон. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд УИХ-тай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээлээ 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН