Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн М.Энхцэцэг: Айл өрх, аж ахуй нэгжүүдийг цахилгааны тархмал эх үүсвэрээр...

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: Айл өрх, аж ахуй нэгжүүдийг цахилгааны тархмал эх үүсвэрээр хангах боломжтой

УИХ-аас Эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлэх, ногоон эрчим хүчний асуудлаар санал дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагааны хугацаанд ажиллаж байна. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, гишүүдээр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Н.Алтаншагай, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ч.Номин, У.Отгонбаяр нарын гишүүд томилогдон ажиллаж байна.

Ажлын хэсгийнхэн цахилгаан түгээх компаниудын удирдлагуудтай уулзаж, “Айл өрх, аймаг сумдын тархмал эх үүсвэр”-ийг хөгжүүлэх эрэлт хэрэгцээ, шаардлага, тулгамдаж буй асуудал, шийдлийг ярилцлаа. Компаниудын зүгээс тархмал эх үүсвэрийн хэрэгцээ шаардлага байгааг онцлоод техникийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн тохиолдолд айл өрх, аж ахуйн нэгжүүдийг тархмал эх үүсвэрээр хангах бүрэн боломжтой гэдгийг илэрхийлсэн байна.

Мөн ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг “Чөлөөлье” санаачилгын хүрээнд 2026.01.01-ний өдөр УИХ-ын дарга Н.Учралын хамт хоёр дахь жилдээ зуух, яндангүй дулаахан өвөлжиж буй Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны иргэн Г.Ууганжаргалынд зочилсон. Тэрбээр нарны хавтанд хуримтлуулсан эрчим хүчээ төвийн системд холбож орлого олох боломжтой байгаа ч төрөөс олгодог зөвшөөрлүүд саад болж байгааг хэлсэн. Иймд “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эрчим хүч ашиглаж, сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэхэд чөдөр, тушаа болсон 15 зөвшөөрлийг цуцлахаар болов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН