Энэ хүрээнд хүнсний салбарын стандартад тулгамдаж буй асуудал, эрх зүйн орчныг хэрхэн шинэчлэх, шийдвэрлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны дарга В.Мөнгөнсүх, тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд буй УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Х.Баасанжаргал, О.Саранчулуун, УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа байгууллагууд, Стандарт хэмжил зүйн газар болон тус салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд зэрэг 150 гаруй төлөөлөл хамтран, өргөн хүрээнд хэлэлцлээ.

Миний бие энэхүү ажлын хэсгийг ахалж байгаа бөгөөд Шадар сайдын ажлын албатай хамтран уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Үдээс хойш хүрээлэн буй орчин буюу БОУАӨЯ-ны салбарын стандартын асуудлыг хэлэлцээд, нэгдсэн хуралдааныг маргааш буюу 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулна.
