Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Хянан шалгах түр хороо: “Рио Тинто” хэлэлцээрийн түвшинд хүрсэн...

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Хянан шалгах түр хороо: “Рио Тинто” хэлэлцээрийн түвшинд хүрсэн нь түр хорооны үр дүн

Оюутолгой бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны өнөөдөр /2025.10.21/-ийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээлэл сонсохоор товлосон. Оюу толгойн удирдлагууд яриа хэлэлцээр хийх аюулгүй орчныг бүрдүүлсэн нөхцөлд хуралд оролцох хүсэлтээ илэрхийлж, хуралдаанд ирсэнгүй. Гишүүд Оюу толгойн мэдээлэл авах асуудлыг хэлэлцэх асуудлаас хасах санал хурааж дэмжлээ. Зарим гишүүд Оюу толгой ХХК-д очиж мэдээлэл авах хүсэлт гаргая, эсвэл Оюу толгойн удирдлагуудыг ирүүлж хуралдааныг хаалттай явуулж мэдээлэл авья гэсэн санал гаргасан. Иймд хэлэлцэх асуудлаас хасч, хойшлуулав.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээлэл сонсож, хэлэлцэв. Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” ХХК-ийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, холбогдох асуудлыг УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонслоо. УИХ-ын гишүүд ажлын хэсгийн үр дүнд оролцогч талууд хэлэлцээрийн ширээнд суухаар болсон нь сайшаалтай байгааг онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН