Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: Гурвантэс суманд нүүрс олборлох 9 уурхай ажилдаг ч иргэдийн...

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: Гурвантэс суманд нүүрс олборлох 9 уурхай ажилдаг ч иргэдийн амьдралд ээлгүй байна

Өчигдрийн /2026.01.21/ 4 дэх уулзалт 18:00 цагаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдтэй хийх уулзалтаар үргэлжиллээ.

Гурвантэс сум нь Улаанбаатараас 870 км, аймгийн төвөөс 320 км зайд орших хамгийн том газар нутагтай сум. Өмнөд хэсгээрээ БНХАУ-ын Өвөрмонголын Альша аймагтай хилийн худалдааны Шивээ хүрэн байнгын боомттой.

Тус сумын нутаг дэвсгэр дээр нүүрс олборлох 9 уурхай олон жил ажиллаж байгаа боловч хариуцлагагүй уул уурхайн жишээ болж нутгийн ард иргэдийн амьдралд ээлгүй байгаа талаар иргэд шүүмжлэлтэй хандаж байлаа. Мөн шинээр уул уурхай нээхийг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ.

Говийн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүд Гурвантэс сумын иргэдэд төр, засгийн бодлого шийдвэрийг танилцуулж, хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьлаа. Уулзалтад 300 гаруй иргэд оролцож олон асуудлаар санал, хүсэлтээ илэрхийлж УИХ-ын гишүүд, албаны хүмүүсээс хариулт тодруулгыг авлаа.

Иргэд хилийн боомтын ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарах, бусад сумдуудад гарсан Ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийн зөрчлийг арилгах, малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах, малчны НДШ-ийн нөхөн төлөлтийн талаарх саналууд давтагдаж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН