Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбатын урилгаар Сайнцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөл УИХ-ын чуулганы үйл ажиллагаа болон Төрийн ордонтой танилцлаа.

Тус үйл ажиллагаанд Сайнцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Ганчулуун, төлөөлөгчид Ц.Батбилэг, Э.Энхтөр, С.Угтахбаатар, Г.Мөнхбат, Ц.Батбилэг, О.Сэрээтэр нар оролцлоо.

Энэхүү айлчлал нь орон нутгийн төлөөллийн байгууллагын гишүүдийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаархи мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байлаа.
