Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн Ц.Мөнхбат Луус сумын ардчилагчдад гэрэгэ гардууллаа

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат Луус сумын ардчилагчдад гэрэгэ гардууллаа

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн хамт Дундговь аймгийн Луус суманд ажиллаж байна.

Энэ үеэр Дундговь аймгийн Луус сумын АН-ын гишүүдтэй уулзаж, гишүүдийн төлөөлөл шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж, Ардчиллын Гэрэгэгээ эзэмшицгээлээ.

Олон жил МАН засагласан Луус суманд 2020 онд АН-ынхан анх удаа ялж засаглаж эхэлсэн бөгөөд 2024 оны сонгуульд дахин ялж, дараалсан ялалтаар түүчээлж буй хамт олон билээ. Иймдээ ч АН-ын зорьж буй дараалсан ялалтын жишээ болж буй, эмэгтэй удирдлага олонтой, иргэдийнхээ итгэлийг авч буй энэ газрыг сонгон АН-ын даргын сумдад ажиллаж буй албан томилолт эхэлж буйг АН-ын дарга О.Цогтгэрэл онцлон илэрхийлж байлаа.

Төрийн наадамд 2 жил дараалан түрүү, айраг хүртсэн уяач Э.Улаанхүү Луус сумын малчин бөгөөд АН-ын гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч юм. Тэднийхээр зочлон морьдынх нь уяа сойлготой танилцангаа Ардчиллын Гэрэгээг нь гардуулж өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН