Луус сумын Засаг дарга Өлзийхишиг Баасанжавын санлын дагуу “Наранцацралт” Сан, БНСУ-ын “Дахам” ТББ-ын зохион байгуулсан нийт 17 эмчийн бүрэлдэхүүнтэй баг хамт олон ажиллаж байна. Тус үзлэг үйлчилгээ нь 8 сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. 2007 оноос хойш Наранцацралт Сангийн тэргүүн С.Наранцацралт өнөөг хүртэл /ковидын жилүүдэд тасарсан/ тус байгууллагатай харилцаа тогтоож Дундговь аймгийнхаа дийлэнх сумдад эмчийн үзлэг зохион байгуулж нутгийн ард иргэд ахан дүүстээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байна.

“Дахам” ТББ-ын тэргүүн Пак Син Хён /Park Seun Heon/ энэхүү үйл ажиллагааг олон жил зохион байгуулж Дундговьчуудад элэгтэй сайн хүн байдаг юм байна.
