Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Мөнххайрхан сум хатуу хучилттай авто замд холбогдоно

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Мөнххайрхан сум хатуу хучилттай авто замд холбогдоно

Төрж өссөн нутагтаа ажиллаж УИХ-аас баталсан хууль, тогтоолыг сурталчлан таниулан иргэдийнхээ санал хүсэлтийг сонслоо.

Уулзалтад Монгол Улсын гавьяат эдийн засагч УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Батсайхан, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Уртнасан, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нар хамт оролцов.

Сумын иргэдийн зүгээс олон жил хүлээсэн ажил үр дүнд хүрч хатуу хучилтай замтай холбогдох гэж буйд баяртай байгаагаа илэрхийлж байна.

Аялал жуулчлалын гол урсгал баруун бүс рүү чиглэж байгаа энэ цаг үед холын цэнхэр Ховд аймгийн Мөнххайрхан сум засмал замтай болж байгаа нь аймгийн төдийгүй цаашлаад Монгол Улсын эдийн засагт үр өгөөжөө өгөх чухал шийдвэр болсон гэдгийг нутгийн иргэд онцлов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН