Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн Ш.Адьшаа Увс аймагт ажиллалаа

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Увс аймагт ажиллалаа

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Увс аймгийн Баруунтуруун суманд Аймгийн Онцгой комиссын дарга Ч.Чимэд, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл болон багийн бүрэлдэхүүнтэй хуралдаан хийж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар ярилцлаа.

Тус сумын хэмжээнд 2023-2024 онд малчин өрх 286, мал бүхий өрх 271 үүнээс 4 багийн 478 өрхийн 2048 хүн ам, сумын төвд 172 өрхөд 7000 орчим мал, нийт сумын хэмжээнд 54626 толгой мал өвөлжиж байна.

Баруунтуруун суманд 2023 оны 11-р сарын 3-нд 30 см цас орж өвөл шууд эхэлсэн. 11-р сарын 7-15 хүртэл тасралтгүй өдөр бүр бага багаар нэмж, салхи шуурга ихтэй байснаас цас их хатуурч тал газраа 40-50 см, уулархаг газраа 60-75 см, ганга, гуу газраа 50-70 см хүртэл цасан бүрхүүл тогтож өвөлжилт шууд хүндэрчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН