Нүүр хуудасМэдээУИХ-ын дарга 5 чиглэлээр үүрэг өглөө

УИХ-ын дарга 5 чиглэлээр үүрэг өглөө

Гадаад, дотоод цаг үеийн шаардлагад нийцсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн эх оронч санаачлагыг дэмжихийн зэрэгцээ дараах 5 чиглэлээр үүрэг өгч байна.

1. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүнсний аюулгүй байдал, хангамжийн талаар санаачилсан хууль,тогтоомжийн төслийг дараалал харгалзахгүй шуурхай шийдвэрлэх

2. Ерөнхийлөгчийн санаачилсан тогтолцооны 5 шинэчлэлийн хүрээнд хууль эрх зүйн орчныг давхардлыг арилгах, хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төслийг ойрын хугацаанд боловсруулах.

3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийг кластраар хөгжүүлэх,түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, хууль тогтоомжийн төслийг санаачлан ажиллах

4. Хүнсний аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, оновчтой бүтэц, тогтолцоог бүрдүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний салбарын мэргэжилтэй хүний нөөцийг бүрдүүлэх, санхүү даатгалын оновчтой тогтолцоог бүрдүүлэх

5. Хүнсний хангамж, аюулгүй байдал чиглэлээр эрүүл хүнс, эх оронч үйлдвэрлэлийг дэмжсэн үндэсний хөдөлгөөнийг дэмжихийн тулд мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай УИХ-ын Ажлын хэсэг эсхүл шаардлагатай гэж үзвэл Түр хороо байгуулах боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН