Нүүр хуудасМэдээУИХ-ын даргын 72 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдлаа

УИХ-ын даргын 72 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдлаа

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2024.09.24) хуралдав.

Хуралдаанд Улсын Их Хурлын 9 гишүүн оролцсон бөгөөд ажлын хэсгийн гишүүд мэдээлэл авах зорилгоор холбогдох төрийн байгууллага, судлаач, мэргэжилтэн, албан тушаалтнуудыг хуралдаанд оролцууллаа. Хуралдаанаар ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөө, цаглаварын талаар болон хуулийн төсөл боловсруулахад гишүүдэд шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах асуудлыг хэлэлцлээ.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх үүрэг бүхий тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2024 оны 72 дугаар захирамжаар байгуулсан юм. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Дам.Цогтбаатараар ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Н.Батсүмбэрэл, Ж.Баярмаа, Х.Болормаа, Х.Ганхуяг, Ц.Мөнхбат, З.Мэндсайхан, О.Номинчимэг, Б.Пунсалмаа, Д.Пүрэвдаваа, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Энхбаяр нар ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН