Нүүр хуудасМэдээУИХ-ын  чуулганаар гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна

УИХ-ын  чуулганаар гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг чуулганы хуралдааны эхэнд уг асуудлыг нээлттэй горимоор хэлэлцэх санал гаргасан боловч албаны нууцад хамааралтай тул нээлттэй хэлэлцэх боломжгүй юм байна. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар хаалттай горимоор хэлэлцэх болсныг гишүүдэд дуулгасан юм.

УЕПГ-аас оруулж ирсэн саналын дагуу УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг өчигдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хуралдаанаар тус тус авч хэлэлцсэн. Харин өнөөдөр эцсийн шийдвэр гаргах хуралдаан чуулганы танхимд үргэлжилж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН