Нүүр хуудасМэдээУИХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн...

УИХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.23/ нэгдсэн хуралдаанаар 14.27 цагт 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар явуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Энэ өдрийн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжин хуулийн төслийг баталж, эцсийн найруулгыг сонсоноор хуралдаан өндөрлөлөө

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН