Нүүр хуудасМэдээУкраины арми 1170 хавтгай дөрвөлжин км газар нутгийг эргүүлэн авчээ

Украины арми 1170 хавтгай дөрвөлжин км газар нутгийг эргүүлэн авчээ

КИЕВ. /Reuters/. Украины арми наймдугаар сарын сүүлээр сөрөг довтолгоогоо эхлүүлснээс хойш өмнөд хэсгийн Херсон мужид 1170 орчим хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрийг амжилттайгаар эргүүлэн авсан байна.

Тодруулбал, Украины армийн хэвлэлийн төлөөлөгч ням гарагт хэлэхдээ, “Украины арми Херсоны фронтод ахиц дэвшил гаргасан ч эргүүлэн авсан газар нутгийг цэвэрлэхийн тулд их зүйл хийх шаардлагатай. Нутаг дэвсгэрийг нэгтгэх, цэвэрлэх, тогтворжуулах ажил үргэлжилж байна” гэжээ.

Херсон мужийг эргүүлэн авах нь Украины армийн нэн тэргүүний зорилт гэдгийг тус улсын эрх баригчид эртнээс онцолж байсан ч Оросын арми довтолгооны эхний үед газар тариалангийн тэгш талбайг бараг бүрэн эзэлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН