Нүүр хуудасВидеоУлаанбаатар хотын авто замын 176 уулзвар, гарцыг бүрэн камержуулж, камерын удирдлагын нэгдсэн...

Улаанбаатар хотын авто замын 176 уулзвар, гарцыг бүрэн камержуулж, камерын удирдлагын нэгдсэн болон 9 дүүргийн дэд төвтэй холбожээ

Цагдаагийн байгууллагаас 2025 онд зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогч иргэдийнхээ аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Нийслэл хотын 176 уулзвар цэгт байршуулсан 2600 гаруй “Хиймэл оюун ухаан”-д суурилсан камерын хяналтын системийг бүрэн үйл ажиллагаанд оруулж, нэгдсэн удирдлагын хяналтыг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Тухайлбал: “Хиймэл оюун ухаан”-д суурилсан энэхүү камерын хяналтын системээр авто замын “Зогс” шугам давсан, эгнээ байр буруу эзэлсэн, гэрлэн дохио зөрчсөн, үргэлжилсэн цагаан зураас давж эргэсэн зөрчлийг илрүүлж, баримтжуулан замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх чухал ач холбогдолтой.

“Хиймэл оюун ухаан”-д суурилсан камерын хяналтын системээр зөрчлийг илрүүлснээр зам тээврийн ослыг бодитоор бууруулж, иргэдийг зам тээврийн ослын хохирогч болохоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнийг ухаалгаар удирдах, замын түгжрэл, саатлыг бууруулах үндсэн нөхцөл бүрдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН