Нүүр хуудасМэдээНийслэл Улаанбаатар хотод багавтар үүлтэй хур тунадас орохгүй

Нийслэл Улаанбаатар хотод багавтар үүлтэй хур тунадас орохгүй

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:   Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.  

Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 7-12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 22-27 градус, Алтай, Хангайн уулархаг нутгаар 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН