Нүүр хуудасМэдээУлаанбуудай, төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой байна

Улаанбуудай, төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд ХХААХҮЯ-наас ургацын урьдчилсан бланс, мах, махан бүтээгдэхүүний экспортын талаар танилцуулсан байна.

Монгол Улс энэ онд 470.3 мянган тонн үр тариа хураан авахаас 441.4 мянган тонн улаанбуудай байна. Мөн 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, 104.4 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байгаа аж. Иргэн, аж ахуйн нэгжүүд ирэх оны тариалалтын хэрэгцээнд зориулж 49 мянган тонн улаанбуудай нөөцлөх аж. Түүнчлэн 10 мянган тонныг үрийн зориулалтаар, 36 мянган тонныг тэжээл, спиртийн үйлдвэрт 11 мянган тонныг зарцуулах санал ирүүлжээ. Харин гурил үйлдвэрлэлд 334.7 мянган тонн буудай нийлүүлэх төлөвтэй байна. Урьдчилсан блансаас үзэхэд дотоодоос улаанбуудай болон төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаар байгаа аж. Харин хүнсний ногооны дотоодын хэрэглээний 70 хувийг хангахаар байгаа нь өмнөх оныхноос 12 хувиар илүү үзүүлэлт юм.
Төмс, хүнсний ногооны үнийг тогтвортой байлгах үүднээс Улаанбаатар хотын 31 байршил өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар шийдэн НЗДТГ-тай хамтран ажиллаж байгааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН