Нийслэл Улаанбаатар хотод 411 гаруй мянган өрхөд 1.5 сая гаруй хүн амьдарч байна. Агаарын бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын айлуудын яндангийн утаа болон ААН-үүдийн халаалтын яндангийн утаа 80%, тээврийн хэрэгслийн яндангийн утаа 10%, ДЦС-ын яндангийн утаа 10%-ийг эзэлж байна. Агаарын бохирдлын эсрэг нийтээрээ ажиллая гэвэл уламжлалт галлагааг халж, халаалтын өөр шийдлийг сонгосон нь үр дүнтэй гэдгийг хэлж байна.